ФОТО: Масктай дэлхий

2019 оны арванхоёрдугаар сард анх БНХАУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар дэлхий даяар нийт 17 сая хүн өвчилж, 671,000 хүн эндсэн бол 10.9 сая хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна. Цар тахал эхэлж байх үед буюу эхний гурван сард нэг сая хүн халдвар авч байсан бол сүүлийн үед дөрвөн хоногт нэг сая хүн шинээр халдвар авах болсон. 

Коронавирусийн цар тахлаас урьдчилан амны хаалт зүүх нь халдвар авах эрсдэлээс 80-95 хувь хамгаална.

АНУ-ын халдвар өвчин, харшил судлалын захирал хэлэхдээ COVID-19-өөс сэргийлэх дараах үндсэн 5 зарчим бол тархалтыг зогсооход үүрэг гүйцэтгэж байна гэж үзсэн байна.

Бүх нийтээр амны хаалт зүүх
Олон хүн цугларсан газар очихгүй байх
Хүн хоорондын зай барих
Гараа тогтмол савандаж угаах
Баар цэнгээний газраар үйлчлүүлэхгүй байх нь үр нөлөө үзүүлж байна гэж онцолжээ.

Мөн дэлхийн иргэн бүр гурвалсан аргыг баримтлах хэрэгтэй байна. Амны хаалтаа тогтмол зүүн, гараа тогтмол угааж, зай барих арга хэмжээг хүн бүр баримталснаар коронавирусийн халдвараас сэргийлнэ гэдгийг эрдэмтэд анхааруулсаар байгаа.

Тиймээс олон улс орон хөл хорионы хатуу дэглэм тогтоон үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар амны хаалтгүй зорчихгүй байх дүрэм, журам гарган уг шийдвэрийг биелүүлээгүй иргэдэд торгууль оноож байгаа билээ. 

Энэ зуны орон орны иргэд хэрхэн өөрсдийгөө хамгаалж амны хаалт зүүж байгааг тольдлоо. Харин та амны хаалтаа зүүхээ мартаагүй биз дээ.