1970 онд Ю.Цэдэнбал, Рауль Кастро нар нам, засгийн албан ёсны яриа хэлэлцээ хийжээ

Монгол, Кубын нам, засгийн албан ёсны яриа хэлэлцээ Ардын Их хурлын уулзалтын танхимд 1970 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 14.00 цагт эхэлж нийт 5 цаг үргэлжилсэн байна. Хэлэлцээнд Монголын талаас Ю.Цэдэнбал, С. Лувсан, Д. Моломжамц, Б. Лхамсүрэн, Д. Гомбожав, П. Шагдарсүрэн, Б. Дорж, Б. Жаргалсайхан, Ө.Сүх-Очир, Кубын талаас Рауль Кастро, Карлос Чайн Солер, Хулио Касас Регеиро, Николас Гильен, Хосе Алварес Браво, Мануэл Сеспедес, Густаво Масорра Эрнандес нар оролцжээ. Ю.Цэдэнбал, Рауль Кастро нар өөр өөрийн орны түүх, өнөөгийн байдал, гадаад харилцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн байна.

Баруун гараас Ж.Самбуу, Б.Дорж, Рауль Кастро, Ю.Цэдэнбал нар