"СоVid19 халдвар гарснаас хойш өчигдөр хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ"

Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэл өгөв. Тэрээр "CoVid19 халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 17 сая 404 мянган хүн өвчилж, 677 мянган хүн эндсэн байна. 10 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.  

24 цагийн дотор дэлхий дахинд 282 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авчээ. Энэ нь нэгдүгээр сараас хойш буюу цар тахал эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол шинээр бүртгэгдсэн өдөр боллоо. 

Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5482 хүн шинээр халдвар авч, 161 хүн эндсэн. 

Харин БНХАУ-д 168 тохиолдол шинээр бүртгэгдсэний зургаа нь гадаадаас зөөвөрлөгдөж орж ирсэн байна. 

Манай улсын хувьд тусгаарлалт, ажиглалтад шинээр 32 хүн орж, 258 хүн тусгаарлалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2435 хүн тусгаарлалтад байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 58 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Sain bna uu, covid19-iin esreg handivlasan 890say dollaraar MANgaruud songuulidsab surag garlaa, ene unen uu mergen ardaa?

    0 0 Хариу бичих