Дархан-Сүхбаатар чиглэлийн авто замын далан хөвөө эвдэрчээ

Дархан-Сүхбаатар чиглэлийн А0402 дугаартай авто замд болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн газраас зөвлөж байна. Өнөөдөр 14.00 цагийн байдлаар А0402 дугаартай Дархан-Сүхбаатар чиглэлийн авто зам дагуу усархаг ширүүн бороо орсны улмаас Шарын голын гүүр гараад 26-263 км-ийн хооронд гурван хэсэгт замын далан хөвөө үерт урсаж эвдрэл үүссэн байна. Иймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчихыг анхаарууллаа.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. МУд дэлхийн ОУ-аас ковид19-ийн эсрэг хандивласан 890сая долларыг МАНгарууд сонгуульдаа зарцуулсан гэх, энэ үнэн юм болов уу? Сэтгүүлч нарын амыг мөнгөөр тагласан ч гэх шиг

    3 0 Хариу бичих