Афганистанаас ирсэн хоёр цэргийн дөрөв дэх давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас CoVid19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Наймдугаар сарын 1-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид 455 хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс 453 хүнээс коронавирус илрээгүй байна. Тодруулбал, Сөүлээс ирсэн 246, ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрөв, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 23, эмчилгээний дараах сувилалд байгаа ес, Афганистанаас ирсэн 65, Сиатлл руу нисэх 16, Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 60 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Харин Афганистанаас ирсэн хоёр цэргийн дөрөв дэх давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ. Ингээд манай улсад батлагдсан тохиолдол 293 боллоо. Үүнээс 230 хүн эдгэрсэн, эмчилгээнд 63 хүн байгаа юм.

Харин өчигдөр БНСУ-аас ирсэн иргэдийн шинжилгээг өнөөдөр хийх юм байна. БНСУ-аас ирсэн 260 иргэнээс нэгийг нь ХӨСҮТ-д тусгаарлажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Оношлуур чинь болохгүй бгааг баталж бн даа!!! 2 удаа хийж үзээд хариу эргэлзээтэй гаруул хийж гүйцэтгэж бгаа хүний алдаа гэж үзэж бгаа шүү! Тэгхэд манай 4-5 удаа хийж бж илэрч бнаа гэдэг нь оношлуур болохгүй бнаа гэдгийг баталж бн дахин

    0 0 Хариу бичих
  2. Hudlaa olon niit tuurugduuleed. Ugaasaa ilertsen bsan shd. Yag 4 shinjilsen iu

    0 0 Хариу бичих
  3. 21 хоногийн каринтин зөв байгаа биз.

    0 0 Хариу бичих
    • 2 долоо хоногт илэрч байгаа шүү Европын улсуудад. Монголд л 3 долоо хоног гэж улайрч байна даа

      0 0