“Шинчонжи” сүмийн удирдагчийг баривчилжээ

Есүсийн сүмийн тэргүүн, 88 настай Ли Ман Хэг чухал мэдээллийг нуун дарагдуулсан, коронавирусийн тархалттай тэмцэх үйл ажиллагаанд саад учруулсан хэмээн буруутгасан байна.

Түүний тэргүүлдэг шашны бүлгийн 5000 гаруй гишүүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд Өмнөд Солонгост батлагдсан нийт тохиолдлын 36 хувийг эзэлж байгаа юм.

Тус улсад өнөөдрийн байдлаар нийт 14336 халдварын тохиолдол бүртгэгдэж,  300 орчим хүн нас бараад байгаа юм.   

“Шинчонжи” сүмийн захиргаанаас Ли Ман Хэг гишүүдийнхээ хувийн мэдээллийг задруулахаас санаа зовж байсан хэдий ч Засгийн газраас юуг ч нуугаагүй хэмээн тайлбарласан юм. 

Гэвч мөрдлөгийн явцад Ли Ман Хэг зарим баримт материалаа устгасныг батлах сэжүүр олдсон тул шүүхээс ийнхүү баривчлан саатуулах шийдвэр гаргажээ.

Мөн түүнийг хөл хорионы үеэр зөвшөөрөлгүй шашны цуглаан зохион байгуулсан, 5.6 тэрбум вон буюу 4.7 сая ам.долларын хөрөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгасан аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. гаж урсгалын шинэ тэнгэр шинэ газар сүм шүү

    2 0 Хариу бичих
  2. Бурхны нэрэээр олон сая хүнийг төөрөгдүүлж бузар мөнгө угааж байсан этгээд бж. Нүгэл гэмтэнг хууль нь ч яллаж эцэг бурхан нь ч гэсгээх цаг ирж дэ

    4 0 Хариу бичих