Наймдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу наймдугаар сард нийт 14 удаагийн тусгай  үүргийн нислэг үйлдэж, гаднын улс, орнуудаас 3500 орчим иргэнээ татан авна.

1. Наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар

2. Наймдугаар сарын 5-нд АНУ-ын Сиатлл-Улаанбаатар

3. Наймдугаар сарын 6-нд Энэтхэгийн Шинэ Дели-Улаанбаатар

/тэнд байгаа 150 гаруй иргэнийг авчирна. Энэ нислэгээр Вьетнамд байгаа 17 иргэн ирнэ/

4. Наймдугаар сарын 7-нд Токио-Улаанбаатар

5. Наймдугаар сарын 8-нд Франкфурт- Улаанбаатар  

6. Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар   

7. Наймдугаар сарын 14-нд Сөүл- Улаанбаатар    

8. Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар /транзит нислэгээр Сөүл рүү ирэх боломжтой иргэдийг багтаана. Үүнд АНУ-аас ирэх иргэд түлхүү хамрагдана/

9. Наймдугаар сарын 20-нд Истанбул- Улаанбаатар

10. Наймдугаар сарын 21-нд Франкфурт- Улаанбаатар

11. Наймдугаар сарын 22-нд Сөүл- Улаанбаатар

12. Наймдугаар сарын 24-нд Токио – Улаанбаатар

13. Наймдугаар сарын 26-нд Франкфурт- Улаанбаатар

14. Наймдугаар сарын 27-нд Австрали руу дахин нислэг үйлдэнэ.

Өнгөрсөн хугацаанд 15 мянга гаруй иргэнээ 40 улсаас татан авсан байна. Мөн 51 улсын 12236 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргажээ. Тухайлбал, БНСУ руу явах хүсэлтэй 3000 гаруй иргэн байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)