ИТХ-ын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг аравдугаар сарын 15-нд явуулахаар товлон зарласан билээ. Тэгвэл хуулийн дагуу санал авах өдрөөс 90-ээс доошгүй хоногийн өмнө УБЕГ сонгогчдын нэрийн жагсаалтыг өөрийн цахим хуудастаа байршуулсан байна.  Харин сонгогчид нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ http://election.burtgel.gov.mn/ цахим хаягаар шалгах боломжтой юм. 

Түүнчлэн иргэдийн нэг нэгжээс нөгөө нэгжид шилжих хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө хаах хуулийн заалттай. Тиймээс энэ сарын 16-наас ирэх аравдугаар сарын 16 хүртэл иргэдийн шилжих хөдөлгөөнийг хязгаарлах юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)