"Хүүхэд бүрд олгох 100 мянган төгрөгийг он дуустал өгнө"

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2020 оны улсын төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр “Цар тахалтай холбоотойгоор 2020 онд дэлхийн эдийн засаг 5-6 хувь унахаар ажиглагдаж байгаа. Гэсэн хэдий ч 2021 онд дэлхийн эдийн засаг 5-7 хувь өснө гэсэн тооцоо гаргаж байгаа. Үүнтэй уялдуулаад Монголын улсын эдийн засгийн төлөвийг гаргасан. Үүнтэй уялдуулан 2020 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцууллаа.

Цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн үндэслэлийг харгалзан тооцоолол хийлээ. Төсөлд цар тахалтай холбоотойгоор ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох дэмжлэг, арга хэмжээнүүдийг ихэнхийг нь үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.

Хоёрдугаарт, экспортын орлого нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авна. Гуравдугаарт, цахим шилжилт хийх чиглэлээр тооцоолол орууллаа.

Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил гэрээ байгуулж амжаагүй, тендер зарлаагүй ажлуудыг хасах, санхүүжих дүнг бууруулах зарчим баримталсан.

Ингээд ямар арга хэмжээ авах болсон талаар товч танилцуулъя.

1.Хүүхэд бүрд аравдугаар сарын 1 хүртэл 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэж байсан. Үүнийг он дуустал үргэлжлүүлэхээр боллоо.

2. Нийгмийн халамжийн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн шийдвэрийг он дуустал үргэлжлүүлнэ.

3. Хүнсний талоны мөнгийг нэмэгдүүлсэн шийдвэрийг он дуустал үргэлжлүүлнэ.

4. Байнгын асаргаа шаарддаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох 100 мянган төгрөгийн тэтгэмжийг он дуустал олгоно.

5. Нийгмийн даатгалын шимтгэлийг аравдугаар сарын 1 хүртэл 0 болгосон. НДШ-ийг он дуустал ажилчдаас таван хувь, байгууллагаас таван хувь буюу нийт 10 хувийн шимтгэл авахаар шийдвэрлэлээ.

6.Жилд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 0 болгосон шийдвэрийг хэвээр нь үлдээлээ.

7. Түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдийн түрээсийн орлогод ногдох татварыг 0 болгосон шийдвэрийг үргэлжлүүлнэ.

8. Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой гаалийн албан татварын 0 болгох шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгоход 322 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай.

НДШ-ийн хөнгөлөхөд 144 тэрбум төгрөг шаардлагатай.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 0 болгосон шийдвэр нь 105 мянган аж ахуйн нэгжид хамааралтай. Мөн түрээсийн татвар чөлөөлөх шийдвэрт 100 гаруй ААН 25000 худалдаа эрхлэгчид хамааралтай” гэсэн юм.

Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмнэ

Төсвийн тодотголоор эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэхээр болжээ. Тухайлбал,

  • Эрүүл мэндийн салбарын ажилчдын хамгаалах хэрэгсэл, хувцас, эм нэлгийн хэрэгсэл, лабораторийн шинжилгээ зэрэгт 71 тэрбум төгрөг,
  • Улирлын томуугийн вакцины зардалд 22.3 тэрбум төгрөг,
  • Халдвар тээгчидтэй нүүр тулан ажиллаж байгаа албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл зэргийг тооцсоноор эрүүл мэндийн салбарт нийт 118.6 тэрбум төгрөгийн зардал нэмэгджээ. Үүн дээр ХӨСҮТ-ийн лабораторид тоног төхөөрөмж авахад зориулж гурван тэрбум төгрөг өгөх зардал нэмэгдэх юм байна.

Төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөг

2020 оны төсөв 3.8 их наяд төгрөгийн алдагдалтай байна гэж тооцжээ. Үүнээс 1.6 их наядыг нь гаднын зээл тусламжаар хэрэгжүүлэх тул санхүүжих эх үүсвэр бэлэн байгаа аж

Мөн төсвийн ерөнхийлөгч захирагч нараас 118.2 тэрбум төгрөгийн зардлыг танахаар шийдвэрлэжээ. Үүнд бичиг хэрэг, томилолт, эд хогшил, тавилга, урсгал зардал гэх мэт тэвчиж болох зардлууд оржээ.  

Гэрээ байгуулагдаагүй, тендер зарлаагүй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байх, зардлыг танах шийдвэрийн хүрээнд 524 тэрбум төгрөгийн зардал хэмнэгдэх аж.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (29)

  1. Khurelbaatar aa tetgevert ee garaa ulsig uruund oruulj ediin zasagig hiyamraasan hamgiin muu ajillasan said shuu chi dandaa showu hiih ee bolio chaddag hund ni nad ajilaa uguu

    0 0 Хариу бичих
    • Өгөхөөр өглөө гэнэ .өгөхгүй бол өгсөнгүй гэнэ. Масс нь авах сонирхолтой.

      0 0
  2. Энэ шуналтай хасаг эрийг засаглалаас зайлуулаач, топор оо.

    0 0 Хариу бичих
  3. Horio tseeriin ued banknii zeeliig tsartsaah asuudliig l shiidmeer ym shig zeel tsartsaagui huu ni gd heden sayar nemegdej bga ym bishuu

    0 0 Хариу бичих
  4. ХХАО ТАТВАР ЯАХ ЮМ БЭ

    0 0 Хариу бичих
  5. Хувь Хүний Албан Татвар яахын бол?

    0 0 Хариу бичих
  6. Сургуулийн талаар хүсэлт гаргаж байна аав нь сүхбаатар дүүргийн хаягтай тэгхэд ээж нь өөр дүүргийн хаягтай тэгсэн мөртлөө сүхбаатар дүүрэгт 14 жил хамт амьдарч байхад 6 настай хүүхэд бүртгэхгүй эхийн хаягаар өөр сургуульд бүртгүүл гээд байна урдана зүгээр бүртгэж байхад ард иргэд бухимдал байдаггүй байсан одоо бол хүүхдийг хаягаар нь гадуурхаж авахгүй байна ямар гадаад хүүхэд биш хотод дундаа ойролцоо сургуульдаа сурах нь дээр байх улс төр нь ийм хууль гаргасан биш зарим хүүхдүүд бүртгүүлж чадахгүй хоцорох магдал өндөр байна улс төр минь энийг бодолцож байх нь зөв шүү

    0 0 Хариу бичих
  7. zasgiin gazarta bayrlalaa zarim humuust ih hereg bolj bga huuhdiinhe mongoor bitgii arhi uugaarai gerte heregtei zuilde zartsuulaasai gj humuuste zovolmoor bn

    2 0 Хариу бичих
  8. shal balai yum xj bxiin ajilguu xvmvvsiig ulam l belenchlex setgelgeetei bolgood boon arxichid xvvxdiin mongoor tanaaglaj arxidaaal

    0 0 Хариу бичих
  9. Болоо до

    0 0 Хариу бичих
  10. ТӨХК-д ажилладаг иргэд яагаад татварын хөнгөлөлтөнд хамрагдахгүй байгаа юм бэ. Гэр бүлээ авч явж байгаа ажилчин иргэд өчнөөн байна.

    1 0 Хариу бичих
  11. Хувьний орлогын албан татвараа 0 хэвээр үлдээгээч ээ

    1 0 Хариу бичих
  12. Хувь хүний орлогын албан татварыг тэглэснээ бас үргэлжлүүлэх хэрэгтэй!!!

    2 0 Хариу бичих
  13. 2 настай хүүхдийг цэцэрлэг авахгүй. гэтэл ажилдаа орох болчихсон. яах вэ

    1 0 Хариу бичих
    • 2nastai hvvhdee ooroo har.hvnii omnoos hvvhed gargasanu

      0 0
    • Тэр үнэн шүү хүүхдээ яахуу ажлаа яахуу болж байхшиг ... Байна даа

      1 0
  14. Orlogooroo sanhuujdeg, tusvuus mungu avdaggui ulsiin baiguullaga bas bn. Tend ajillaj bga humuusiig orlogiin alba tatvar niigmiin daatgaliin tatvaraasaa bas hungulult uzuileechee. Mongol ulsiin l irgen, neg n tatvar tuluud bysad n tuluhgui bj bolohgui biz de. Ene zasag dandaa alagchilsan yalgavartai shiid gargah yum daaa

    3 0 Хариу бичих
  15. ajilgui humuusiig yah gej bn a

    0 1 Хариу бичих
    • Ажил хийгээч амьсгаа минь. Гадуур дүүрэн ажил бна. Ажилд гологдоод бвал өөрийгөө хөгжүүл

      5 0
  16. Zow shiidwer gargasan bna ta bvhnii hiij bga ajil Mobgoliin ard irgeded mash ih heregtei tustai zvil boljee tsaashdii ajil hodolmort ni amjilt hvsie zasgiin gazartaa

    0 0 Хариу бичих
    • Doligono

      0 0
  17. ЕС дөө ЗГ таа баярлалаа.

    1 0 Хариу бичих
  18. Баярлалаа

    0 0 Хариу бичих
  19. Маш их баяхлалаа

    0 0 Хариу бичих
  20. zov zov

    0 0 Хариу бичих
  21. manai baiguullaga niigmiin daatgaliin shimtgele tsalingas suutgaj avch bga ene ymar uchirtai yum be 4sarin butsaan olgolt uguugui bga

    0 0 Хариу бичих
    • Шийдвэр гарсан буюу 4 сарын 1нээс хойш нийгмийн даатгалд бүртгүүлсэн ААН хөнгөлөлтөд орохгүй бга

      0 0
  22. Зөв зөв

    0 0 Хариу бичих
  23. Сайн дурын дааттгуулагч 10 сараас НДШимтгэлээ өөрөө төлөх үү

    7 0 Хариу бичих