АНУ коронавирусийг эмчлэх эмийн сүүлчийн шатны туршилт эхэлснийг зарлажээ

Энэ эм нь LY-CoV555 нэртэй эсрэг биетийн бэлдмэл юм. Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүний цусанд ийм эсрэг биетүүд үүсдэг ажээ. Тэгвэл  АНУ-ын Lilly Research Laboratories, Abcellera зэрэг компаниуд зохиомол эсрэг биетийг үйлдвэрлэх аргыг боловсруулсан байна. 

Өнөөдөр эхэлж байгаа гуравдугаар шатны туршилтад эхний ээлжид 300 орчим сайн дурынхан дэлхийн өнцөг булан бүрээс оролцох юм. Туршилтад коронавирусийн хөнгөн болон дунд хэлбэрийн халдвар авсан хүмүүс байгаа аж. Хэрэв үр дүн нь харагдвал илүү хүнд хэлбэрээр өвчилсөн 1000 орчим хүн дээр туршилтыг үргэлжлүүлнэ гэж тус улсын эрх баригчид мэдээллээ.

Туршилтын гол зорилго нь өвчтөн эмнэлгээс гарсныхаа дараа 14 хоногийн дотор бүрэн сайжирч чадах эсэхийг шалгах явдал юм.

Вакцин нь вирусийн эсрэг биетүүдийг хэрхэн бий болгох аргыг хүний дархлааны системд “заах” үүрэгтэй бол хүний дархлааны системээс ялгардаг эсрэг биетүүд нь гаднын вируст наалдаж, цааш халдварлахаас сэргийлдэг байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ харин тэр эм зүйн хувьд хоцрогдсон орнууд болох Орос, Хятад вакцинаас хамаагүй илүү юм байгаа нь тодорхой

    0 1 Хариу бичих