"Зам засварын ажлыг энэ сард багтааж дуусгана"

Инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн чиглэлээр хийж байгаа ажлуудтай холбоотойгоор зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болсон талаар холбогдох албаныхан мэдээлэв. Улмаар авто зам засварын ажлуудыг энэ сард багтаан дуусгах аж. Тухайлбал,

1. Дахь-эхийн авто зам долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 11 хүртэл 2.2 км авто замыг хаахаар болсон. Наймдугаар сарын 11-нд замын эхний хэсгийг нээнэ. Цаашид энэ сарын 30-ныг хүртэл үлдсэн засварын ажил үргэлжилнэ.

2. Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 0.6 км нэг урсгалыг хаана. Үүнд энэ замын нэг урсгал буюу зүүнээс баруун тийш явсан чиглэл юм. Сонгон зорчих замыг иргэдийг мэдээлсэн. Баруунаас зүүн тийш явах зам нь хуучин өөрийн урсгалаар явах бол зүүнээс баруун тийш явж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүд 32-ын тойргоор явах зохицуулалт хийжээ.

3. Эх нялхсын хойд уулзварыг энэ сарын 8-9-нд шилжих шөнө түр хугацаанд хаана.  

4. БГД-ийн 13 дугаар хороо Хасбаатарын гудамжийг наймдугаар сарын 9-23-нд хаана. Урдуураа явдаг тээврийн хэрэгслүүд төв замаараа Энэбишийн өргөн чөлөөгөөр зорчих боломжтой.

5. Чингис хааны музейн барилгын ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр эмнэлгийн орц гарцын хэсэг замыг хаана. Чингис хааны музейн зүүн уулзвараас хойшоо СУИС-ийн зүүн уулзвар хүртэл бүтэн хаах юм.

 6. Баянхошууны Жанцангийн уулзварыг энэ сарын 8-9-ний өглөөний 13.00 цаг хүртэл хаана. Жолооч нартаа өөрсдийн аюулгүй байдлыг хангах, түгжрэлгүй замыг олж явахыг уриалж байна. Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Д.Чинзориг “Дарь-Эхийн авто замыг долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл 2.2 км замыг хаасан. Хэсэг хэсгээр нь хэсэгчилж нээнэ. Засвар хийж буй замын эхлэл, төгсгөл дээр хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй байдлуудыг хангасан тэмдэг тэмдэглэгээнүүдийг байрлуулсан. Наймдугаар сарын 11-ний өдөр эхний хэсгийг нээнэ.  Энэ сарын 30-ныг хүртэл үлдсэн засварын ажил үргэлжлүүлнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)