БНЭУ-аас 168 иргэн эх орондоо ирлээ

УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард 14 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3500 иргэнээ гадаадаас авч ирэхээр болсон. Энэ хүрээнд БНЭУ-аас 168 иргэнээ авч ирлээ. Тодруулбал, Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн агаарын хөлөг "Буянт Ухаа" олон улсын нисэх буудалд өнөөдөр газардлаа.

Уг онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 14, жирэмсэн нэг, эрүүл мэндийн шалтгаантай гурав, 114 лам нийт 168 иргэн эх орондоо ирж байна.

Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Монголын үндэсний их сургуулийн дотуур байранд 21 хоног тусгаарлана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)