Чех улс руу явах хүсэлтэй иргэдийг өнөөдөр 17.00 цаг хүртэл бүртгэнэ

Чех улсад байгаа монгол иргэдийг тус улсын Засгийн газар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран тусгай үүргийн нислэгээр Монголд авч ирэхээр болсон. Энэ сарын 10-нд иргэдийг авч ирэх юм. Тус нислэгийг МИАТ ТӨХК үйлдэхээр болжээ.

Харин Чехийн урт хугацааны визтэй иргэд Улаанбаатараас билет авч нисэх боломжтой бөгөөд тус улс руу зорчих хүсэлтэй хүмүүсийг өнөөдөр 17.00 цаг хүртэл бүртгэх аж. Бүртгүүлэхтэй холбоотой мэдээллийг Бүгд найрамдах Чех улсын Элчин сайдын яамны 11-311053 утсаар авах боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)