"Японы Нагоя хотод дахин хөл хорио тогтоосон"

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс, бүс нутагт CoVid19 бүртгэгдэж, 18 сая 644 мянган хүн өвчилж, 705 мянган хүн эндсэн байна. Харин 12 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Дэлхий нийтэд 24 цагийн дотор 206 мянган хүн CoVid19 халдвар авч, 5000 гаруй хүн эндсэн.

Бразил улсад 57 мянга, Энэтхэгт 56 мянга, АНУ-д 49 мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар бүртгэгдсэн эхний гурван орны тоонд орж байна.

Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5000 гаруй хүн шинээр халдвар авсан байна.

БНХАУ-д 27 тохиолдол шинээр бүртгэгдсэн.

Япон улсад сүүлийн гурван долоо хоногийн турш халдварын тархалт эрчимтэй байна. Тус 1357 хүн халдвар авчээ. Нагоя хотод халдварын тархалт эрчимжиж, халдварын хоёр дахь давлагаа эхэлсэн гэж үзжээ. Улмаар хөл хорионы дэглэмд шилжсэн байна. 

АНУ-д сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх нэг стандарт байхгүй. Тиймээс муж бүр өөрийн арга хэмжээнд тохируулан явуулахаар болжээ. Тухайлбал, Чикаго хотын сургуулиуд 2020-2021 оны хичээлийн жилийг цахимаар явуулахаар шийдвэрлэжээ.

Манай улсын хувьд 2579 хүн тусгаарлах ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 70 хүн эмчлүүлж байгаагаас дөрвөн хүн эрчим эмчилгээний тасагт байна. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэрэгний зорчигч, ажилчдаас 7000 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)