Алтанбулаг, Замын-Үүдийн боомтоор 360 иргэнээ татан авна

Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомтоор иргэдээ татан авах асуудлаар УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "УОК нийт агаарын тээвэр, авто зам, төмөр замаар 40 удаагийн явалтаар нийт 16,118 иргэнээ татан аваад байна. Наймдугаар сар гарсанаас хойш нийт гурван удаагийн нислэг үйлдээд байна. Энэ сарын 7-ноос 10-ны хооронд Алтанбулагийн боомтоор ОХУ-д гацсан иргэдээ татан авах бол энэ сарын 10,11-нд Замын-Үүд боомтоор БНХАУ-аас иргэдээ татан авна" гэв. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)