Зөрчил гаргасан зочид буудлуудад шалгалт хийжээ

Иргэдийг тусгаарлаж буй зочид буудал, албан байгууллагуудад ирсэн гомдол мэдээллийг шалгасан асуудлаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэл өглөө. 

Тусгаарлах байрны хоол хүнс, цэвэрлэгээ үйлчилгээний талаар нийт дөрвөн гомдол мэдээлэл ирсний дагуу хяналт, шалгалт хийсэн аж. Одоогий нөхцөл байдалд тусгаарлах байрны хүрэлцээ муу байгаа учраас торгохоос илүүтэй гаргасан зөрчил дутагдалд албан шаардлага өгч, биелэлтийг хангах талаар ажиллаж байгаа юм. Удаа дараа зөрчил гаргаж байгаа газруудыг дараагийн удаад тусгаарлах байраар сонгохгүй, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж мэдэгдэв. УОК-ын Шуурхай штабаас Сэлбэ, Монголико, Намуун зочид буудлуудад урьдчилсан хяналт хийх үүрэг даалгаврыг Чингэлтэй, Хан-уул, Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын байгууллагууд өгч ажиллалаа. Тухайлбал, хяналтын гол чиглэл нь цэвэрлэгээ үйлчилгээ, агааржуулалт, орчин нөхцөл эрүүл ахуйн стандартын хэрэгжилтэнд хүрч ажиллаж байгааг шалгасан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)