Фото: Цар тахлын үеийн боловсрол

Цар тахал, хөл хорионы дэглэмтэй үед дэлхий даяар 186 орны сургууль хаагдаж, оюутан сурагчдын 60 гаруй хувь нь тодорхойгүй хугацаанд хичээл сургуульдаа явж чадахгүй байгаа талаар ЮНЕСКО-гоос мэдээлж байна. Ойролцоогоор 1.3 тэрбум оюутан хичээлийн жилээ гэнэт тасалдуулснаар зайны сургалтанд шилжин багагүй хугацааг өнгөрөөгөөд буй. Харин “Ковид-19” халдварын тархалт, багасч, тогтворжиж буй орнууд сургуулийн үйл ажиллагааг хөл хорионы дэглэмийн дор дахин нээжээ. Харин тэд ямар нөхцөлд  хэрхэн суралцаж буйг гэрэл зургаар үзүүлье.

 

АНУ, Даллас хот. Долоон настай Паул Адамус хүү хичээлийн эхний өдөр автобусаа хүлээж зогсоно.

Хойд Каролина мужийн их сургуулиуд долоо хоногийн өмнөөс эхлэн хичээллэж байна. Оюутнууд сургуулийн дотуур байрандаа буцаж орох үеэр сайн дурын ажилтнууд маск, нүүрэвч тарааж буй нь.

Энэтхэгийн Кашмир мужийн Дудхпатри хотод байрладаг нээлттэй сургуульд оюутнууд хоёр метрийн зай баримтлан гадаа суун хичээллэж байна.

Тейлор Калловэй ахлах сургуулийн төгсөлтийн ёслол дээр үг хэлэхдээ маск зүүжээ.

Кеннеттийн ахлах сургуулийн төгсөгч Коул Брэдли эцэг, эхийн хамт зургаадугаар сарын 13-нд Нью-Хэмпширийн Хойд Конуэй хотод дипломоо авахын өмнө агаарын сандал дээр сууж масктай зургаа даруулжээ.

Өмнөд Африкийн Стерксприт хотын Ситоромоогийн дунд сургуулийн дугуйланд тоглож буй нэг ангийн сурагчид.

Тайландын Бангкок хотын Вичутит цэцэрлэгийн хүүхдүүд тусгаарлах зайнд үдийн хоол идэж байна.

Испанийн Барселона муж, Хөл хорионы дараах бяцхан охидын тэврэлт. Багш нар хатуу дэглэм баримтлахыг хичээж байна.

Өмнөд Африкийн Тембиса хотын дунд сургуулийн сурагчид зургаадугаар сарын 8-нд хичээл эхлэхээс өмнө жагсжээ. Сурагчид гэртээ хоёр сар хөл хорионд байсны дараа хичээлдээ буцаж орсон нь энэ юм.

Бельги улсын Лувайн-Ла-Невийн их сургуулийн оюутан зургаадугаар сарын 2-нд сургуулынхаа хөнгөн атлетикийн зааланд шалгалтаа өгч буй байдал. Оюутнууд шалгалтаа гэрээсээ эсвэл энэ танхимд өгөх боломжтой байсан аж.

Жоржиа мужийн Кусета хотын ахлах сургуулийн сурагч Ясмина Прото сургуулиа төгсөж байхдаа өөрийн зурагаа хамгаалалтын маск дээр хэвлэжээ.

Луз Карлсон тавдугаар сарын 14-нд Нью-Йорк дахь Жеймс Мэдисоны ахлах сургуулийн төгсөх насныханд зориулж гэрэл зургийн цомгийг нь сургуулийн саадны өмнө байршуулжээ.

Венесуэл, Каракас. Танхимын сургалт нь хаагдсан Fe y Alegria сургуулийн сурагчдын гэрийн даалгаврыг багш нь засаж байгаа нь. Гэртээ интернэтгүй эцэг эхчүүд хүүхдийнхээ даалгаврыг сургууль дээр авчирч засуулдаг аж.

БНХАУ-ын Ухань хотод ахлах сургуулийн сурагчид хичээлдээ суухдаа бүгд хуванцар бүхээгний ард тусгаарлагдав.

Герман улсын Франкфурт хотод оюутнууд шалгалтаа өгөхөөр хүлээж байна.

 

Шотландын Эдинбург хотын Онцгой албан хаагчдын хүүхдүүд тусгай сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна.

Венесуэлийн Каракас хотод гэртээ интернэт холболтгүй хүмүүс хүүхдүүдийнхээ даалгаврыг тэмдэглэж авахаар сургуулийн өмнө цугларчээ.

Мадагаскар улсын Антананариво дахь Рабиаривело ахлах сургуулийн сурагчид хамгаалалтын масктай хичээлдээ сууж буй.

Хойд Солонгосын Пхеньян хотын гадаад судлалын их сургуулийн анги танхимд халдваргүйжүүлэлт хийж байгаа нь.

Токиогийн BBT их сургууль роботуудыг ашиглан гуравдугаар сарын 28-нд виртуал төгсөлтийн ёслол хийжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)