Нийслэлийн 12 товчоонд хяналт шалгалт хийж байна

Нийслэлийг тойрсон шалгах нэвтрүүлэх 12 товчоонд хяналт шалгалт хийж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар нь нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Авто тээврийн үндэсний төв, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Тээврийн үйлчилгээний газруудтай хамтарч хяналт шалгалт хийж байгаа аж. Энэхүү шалгалт нь “Агаарын тухай”, Автотээврийн тухай”, “Төрийн хяналт шалгалтын тухай”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулиуд болон дагаж мөрдөх дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх зорилготой аж. 

Түүнчлэн энэ сарын 15-наас аравдугаар сарын 15 хүртэл нийслэлийн товчоодод 24 цагийн эргүүл ажиллана гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)