Монголбанк 13 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2020 оны долдугаар сард 2.2 тонн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 13 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.5 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 13 тонн үнэт металлын 11.3 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна.

2020 оны долдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 81,7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 169 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 815.6 кг үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 6 дугаар сард 167,504.44 төгрөг байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)