Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 257 иргэн ирнэ

Өнөөдөр хуваарийн дагуу Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21.00 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардана.

Энэ онгоцоор 257 иргэн Япон улсаас эх орондоо ирнэ. Бага насны хүүхэдтэй гэр бүл 35, жирэмсэн 13, өндөр настан 12, эрүүл мэндийн шалтгаантай 15, бусад буюу визний асуудалтай болон ар гэрийн гачигдалтай 93, санхүүгийн асуудалтай 59, оюутан 30 байгаа юм.

Иргэдийг Альфа, Кентавр, Хабу зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)