Бейрут хотын иргэд Засгийн газрынхаа эсрэг жагсав

Бейрут хотын иргэд өчигдөр Засгийн газрынхаа эсрэг жагслаа. Улмаар Засгийн газрын хамгаалалтад гарсан хүчний байгууллагынхантай мөргөлдөөн үүсгэсэн байна. Цэргүүд жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч, даралтат устай буу ашигласан байна.

Иргэд Бейрутад хүчтэй дэлбэрэлт болж, олон хүний амь хохирч, эмх замбараагүй байдал үүссэн явдалд Засгийн газраа буруутгажээ.

Дэлбэрэлтээр 137 хүний амь эрсдэж, 5000 гаруй хүн шархадсан бөгөөд сураггүй алга болсон хүний тоо нэмэгдсээр байна.

Энэ долоо хоногт Засгийн газраас зарласан мөрдөн байцаалтын ажиллагааны дагуу 16 хүнийг цагдан хорьсныг төрийн мэдээллийн агентлаг нь мэдээлэв. Энэхүү дэлбэрэлт болсноос хойш Засгийн газрын хоёр гишүүн огцорсон байна. Парламентын гишүүн Марван Хамадех, Йорданд суух Ливаны Элчин сайд Трэси Чамоун нар албан тушаалаасаа огцорчээ.

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон тус хотод зочилж, одоогийн байдалтай танилцжээ. Тэрээр “Би танай хотоос удахгүй шинэ өөрчлөлтийг харах болно. Мөн гамшгийн үеийн олон улсын мөрдөн байцаалт хийх хэрэгтэй” хэмээжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)