“Өмнөговь аймагт нас барсан иргэнд CoVid19 халдварын шинж тэмдэг байгаагүй”

Өмнөговь аймагт коронавирусийн халдвараар нэг хүн нас барсан гэсэн мэдээлэл цахим орчимд цацагдсан билээ. Энэ талаар ЭМЯ-наас албан ёсны мэдээлэл өглөө. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өмнөговь аймгийн Цагаан хаданд БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг 39 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Энэ хүн өдөр зүрхээр хатгаж, бие тавгүй байгаагаа хамт ажилладаг хүмүүстээ хэлсэн байна. Улмаар эмнэлгийн тусламж авахаар хамт явах замдаа нас барсан байна. Ямар нэгэн ил шарх сорвигүй, СoVid19 халдварын ямар нэгэн шинж тэмдэг гараагүй. БНХАУ руу байнга нүүрс тээвэрлэдэг болохоор хоёр улсад шинжилгээнд тогтмол орж, хяналтад байсан. Урьдчилсан байдлаар зүрхний шигдээсээр нас барсан гэсэн онош тавьсан” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Eruul mendiin.said. ene talaar unen.zeb. medeelliig.egeechee. Aiko bnaa

    0 0 Хариу бичих