CoVid19 халдвар авсан хүний тоо 19 саяыг давлаа

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс, бүс нутагт CoVid19 бүртгэгдэж, 19 сая 178 мянган хүн өвчилж,  718 мянган хүн эндсэн байна. Харин 12 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Өвчлөл дөрвөн хоногийн дотор нэг саяар нэмэгдэж байна.

Дэлхийд 24 цагийн дотор 278 мянган хүн халдвар авч, 6000 гаруй хүн эндсэн.

ДЭМБ-аас CoVId19 дэлхийн  улс орнуудын бүх салбарыг сорьж байгааг онцлоод хариу арга хэмжээг байнга авахыг анхааруулав.

Бохир усыг шинэчлэх хэрэгтэй болж байна. Яагаад гэвэл нэлээд олон улсад бохир уснаас халдвар илэрсэн. 

Энэтхэгт 61 мянга,  Бразилд 60 мянга, АНУ-д 56 мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар бүртгэгдсэн эхний гурван орны тоонд орж байна.

Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5244 гаруй хүн шинээр халдвар авч, 110 хүн энджээ. 

БНХАУ-д 120 тохиолдол шинээр бүртгэгдсэний зургаа нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.

АНУ-ын Харшил халдварт өвчин судлалын төвийн тэргүүн вакцин коронавирусээс 60-70 хувь хамгаалах болно. Тиймээс амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг дэглэмийг байнга сахих ёстой гэдгийг хэлсэн.

Манай улсын хувьд 3646 хүн тусгаарлах ажиглалтад байна" гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)