CoVid19 халдвар авсан гурван хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Наймдугаар сарын 8-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 592 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд Сөүлээс ирсэн 265, Токиогоос ирсэн 259, тусгаарлагдсан иргэдийн давтан шинжилгээ болон эмч ажилчдын шинжилгээ хамаарч байгаа. Мөн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан зургаа, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Өнөөдөр гурван хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Тодруулбал, нэг жолооч, хоёр энхийг сахиулагч эдгэрлээ. Эдгэрсэн хүмүүс эмчилгээний дараах сувилалд шилжсэн. 

Манай улсад CoVid19 халдварын батлагдсан тохиолдол 293 байгаагаас 263 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ-д одоогоор 30 хүн эмчлүүлж байна. 29 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.  ХӨСҮТ-д 56 хүн ажиглалт тандалтад байна.

 ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа. Тодруулбал, халдвартын клиникт наймдугаар сарын 6-нд ирсэн нэг хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Наймдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 4305 хүнд тандалт судалгаа хийсэн байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Nyamka ah amarchihsan uu

    0 0 Хариу бичих