CoVid19: Манай улсад 3085 хүн тусгаарлалтад байна

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс, бүс нутагт CoVid19 бүртгэгдэж, 19 сая 463 мянган хүн өвчилж,  724 мянган хүн эндсэн байна. Харин 12 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Өвчлөл дөрвөн хоногийн дотор нэг саяар нэмэгдэж байна.

Дэлхийд 24 цагийн дотор 284 мянган хүн халдвар авч, 6000 гаруй хүн эндсэн.

ДЭМБ-аас CoVId19 халдварын тархалт буурах нөхцөл байдал ажиглагдахгүй байна.

Бохир усыг шинэчлэх хэрэгтэй болж байна. Яагаад гэвэл нэлээд олон улсад бохир уснаас халдвар илэрсэн. 

Энэтхэгт 65 мянга,  АНУ-д 62 мянга, Бразилд 49 мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар бүртгэгдсэн эхний гурван орны тоонд орж байна.

Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5212 гаруй хүн шинээр халдвар авч, 129 хүн энджээ. 

БНХАУ-д 92 тохиолдол шинээр бүртгэгдсэний найм нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.

Сингапур улсын Ерөнхий сайд бид коронавирусээс сайн хамгаалж байгаа ч аюул ойрхон байгаа учир хүн бүр өөрсдийгөө сайн хамгаалах шаардлагатайг онцолсон.

АНУ-ын Харшил халдварт өвчин судлалын төвийн тэргүүн вакцин коронавирусээс бүрэн хамгаалахгүй. Тиймээс амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэрэг дэглэмийг байнга сахих ёстой гэдгийг хэлсэн.

Манай улсын хувьд 3085 хүн тусгаарлах ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 76 хүн эмчлүүлж байгаагаас гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна" гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)