Маргааш Чех улсаас монгол иргэдээ авч ирнэ

Чех улсад байгаа монгол иргэдийг тус улсын Засгийн газар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран тусгай үүргийн онгоцоор эх оронд нь авчрахаар болсон билээ. 

Тусгай үүргийн нислэгийг "МИАТ" ТӨХК үйлдэхээр болсон. Тус нислэгээр БНЧУ болон зүүн Европын орнуудаас 250 гаруй иргэн эх орондоо ирнэ. Тусгай үүргийн онгоц маргааш өглөө 05.30 цагт Улаанбаатарт газардах хуваарьтай байна.

Энэ сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь:

  • Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
  • Наймдугаар сарын 14-нд Сөүл- Улаанбаатар
  • Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатар /транзит нислэгээр Сөүл рүү ирэх боломжтой иргэдийг багтаана. Үүнд АНУ-аас ирэх иргэд түлхүү хамрагдана/
  • Наймдугаар сарын 20-нд Истанбул- Улаанбаатар
  • Наймдугаар сарын 21-нд Франкфурт- Улаанбаатар
  • Наймдугаар сарын 22-нд Сөүл- Улаанбаатар
  • Наймдугаар сарын 24-нд Токио – Улаанбаатар
  • Наймдугаар сарын 26-нд Франкфурт- Улаанбаатар
  • Наймдугаар сарын 27-нд Австрали руу дахин нислэг үйлдэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. yasan irj duusdagguim be talin neg tarna gegch boltsim bn l da yadaj bhd hel am hiihin yaanaa zalhaj bn

    1 0 Хариу бичих