Хонконгийн хэвлэлийн магнатыг баривчлав

Хонконгийн хэвлэлийн магнат Жимми Лайг үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн дагуу баривчилж, гадаадын хүчнүүдтэй хуйвалдсан хэмээн буруутгаж байгаа тухай мэдээлжээ. 

Өнөөдөр долоон цагт цагдаагийн 10 ажилтан түүнийг баривчлахаар гэрт нь иржээ. Oriental Daily сонинд мэдээлснээр даваа гарагийн өглөө долоон хүнийг баривчилсаны дотор Жимми Лай хоёр хүүгийн хамт, мөн Apple Daily-ийн ахлах менежерүүд байна. 

Хонконгийн цагдаа нар 39-72 насны долоон хүнийг баривчилсан болохоо батлав. "Эдгээр этгээдүүд үндэсний аюулгүй байдалд заналхийлэн гадны хүчнүүдтэй хуйвалдсан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна" хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ.

Өнгөрсөн зургаадугаар сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаас баталсан Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу баривчилгаа явагдсан болохыг эх сурвалжууд хэлж байна. Уг хуулийн  29-р зүйл буюу хилийн чанад дахь хүмүүсээс шууд болон шууд бус хэлбэрээр бүх төрлийн дэмжлэг авсан тохиолдолд бүх насаар нь хорих заалттай. 

Жимми Лайг баривчилсан явдал Хонконгийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомж гаргаснаас хойшхи хамгийн томоохон баривчилгаа бөгөөд Хонконгийн ардчиллын идэвхтнүүд, баруун улс орнуудад ихээхэн шүүмжлэл дагуулж эхэллээ.

Баасан гарагт АНУ Хятад болон Хонконгийнн дээд албан тушаалтнуудад, түүний дотор тусгай бүсийн захирагч Кэрри Ламыг нутаг дэвсгэрийнхээ эрх чөлөөнд халдсан гэж буруутгасан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)