Беларусийн иргэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж байна

Нийслэл Минск болон бусад томоохон хотуудад эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна. Ням гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дараа өнөөгийн удирдагч Александр Лукашенког дахин ялалт байгуулсан тухай Беларусийн төв телевиз мэдээлсэн юм. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан дүнгээр Лукашенко бараг 80 хувийн санал авсан бол сөрөг хүчний гол нэр дэвшигч Светлана Тихановскаяд сонгогчдын долоон хувь нь саналаа өгчээ. Харин Тихановская сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэлээ. Өмнө нь ч сөрөг хүчний зүгээс эрх баригчид санал хураалтыг хуурамчаар зохион байгуулна гэж үзэж байсан тул саналын өөр хувилбарыг тоолох болно гэж мэдэгдсэн юм. 37 настай хатагтай Тихановская шоронд суусан нөхрийнхөө оронд сонгуульд оролцож, томоохон эсэргүүцлийн жагсаалуудыг удирдаж явлаа.

Минск хотод цагдаа нар жагсагчдын тараахын усан бууны зэрэгцээ их дуу чимээ, хурц гэрэл гаргадаг нэгэн төрлийн гранат ашигласан тухай гэрчүүд хэлж байна. Харин Беларусийн Дотоод хэргийн яамнаас эмх замбараагүй байдлыг хяналтад авч, жагсаалыг тараасан тухай мэдээлжээ. 

1994 оноос хойш Беларусийн төрийн эрхийг барьж буй Александр Лукашенко улс орныхоо нөхцөл байдлыг хяналтад байлгахаа амалжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. sdaa yumaa, manaid yag daraa jil ingene, novshnuud yaj iij bgaad 60% sanal avlaa geh bailgui, getel usreed l 20 % l tuund sanal ogno

    0 0 Хариу бичих
    • ДАРАА ЖИЛ Х БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛООСОЙ

      0 0