АНУ-ын Жоржиа мужид багш, оюутнууд хичээллэж эхэлсэн өдрөө CoVid19 халдвар авчээ

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 216 улс, бүс нутагт CoVid19 бүртгэгдэж, 19 сая 736 мянган хүн өвчилж,  731 мянган хүн эндсэн байна. Харин 12 сая гаруй хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Дэлхийд 24 цагийн дотор 273 мянган хүн халдвар авч, 6000 гаруй хүн эндсэн. Дэлхийд сүүлийн 10-аад хоногт CoVid19 халдварын тархалт эрчимжиж байна.

Тиймээс ДЭМБ-аас дэлхийн бүх улс орон нэгдэж коронавирусийн эсрэг тэмцэх хэрэгтэйг сануулсан.

Энэтхэгт 62 мянга,  АНУ-д  59 мянга, Бразилд 53 мянган хүн халдвар авсан нь хамгийн их халдвар бүртгэгдсэн эхний гурван орны тоонд орж байна.

Манай хөрш ОХУ-д 24 цагийн дотор 5180 гаруй хүн шинээр халдвар авч, 77 хүн энджээ. 

БНХАУ-д 121 тохиолдол шинээр бүртгэгдсэний 35 нь гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн.

Япон улсад сүүлийн 14 хоногт халдварын тархалт өндөр байна. 1443 хүн халдвар авч, таван хүн эндсэн байна.

Олон улсын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар тухайн улсын хүн амын 66 хувь нь короновирусийн эсрэг дархлаа тогтсон бол халдварын хоёр дахь давлагааг даван туулна гэсэн байна. Харамсалтай нь, одоогоор аль ч улсад хүн амын ихэнхэд дархлаа тогтоогүй. Мөн АНУ-ын Жоржиа мужид хичээл эхэлсэн өдөр багш, сурагчаас коронавирусийн халдвар илэрчээ. Манай улсад удахгүй хичээлийн шинэ жил эхлэх тул хүүхдүүддээ амны хаалт зүүлгэхийг уриалж байна.

Манай улсын хувьд 3358 хүн тусгаарлах ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 79 хүн эмчлүүлж байгаагаас гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна" гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)

  1. hicheel orohgui bsan ni deer eruul bhad surah oroitohgui

    0 0 Хариу бичих
  2. Surguil tserserlegee tvr hoishiluulsan deer bgaa ervvl bhad busadni bolon shvvde

    0 0 Хариу бичих
  3. Tsetserleg baga angiin suragchidaa boliulaa bainga mask zvvj chadahgvishde Tom hvvhdvvd bas uchirtai bh

    0 0 Хариу бичих
  4. Цэцэрлэгийн хүүхдүүд маск зүүхгүйшдээ теле хичээлээ заасан дээр биш үү

    0 0 Хариу бичих
  5. tsahimaar hicheelee zaah yum san daa huuhduud amnii haltaa ter bolgon zuuhguil boluu daa angi tanhim haluun bogjim bna daa yana daa hool ideh ued bugdl haraldaa suutsgaana odoo yahuu

    0 0 Хариу бичих
  6. surguuli tsetserlegee zogsooh heregtei yum bishuu huuhduud yu gj bainga amnii haalt zuuh bileedee

    0 0 Хариу бичих
  7. Eooo iim ersdeltei ved tsahim hicheel ormoor bn ervvl saruul bjij surch suraltsan bizde

    0 0 Хариу бичих
  8. hicheelee teliiger zaaj boldogvi ymuu iim ahdir umchin dotor

    2 0 Хариу бичих
  9. Iim ayultai noxtsol bdald ydaj bag angiin xvvxdvvdiig xicheeld ni oruulaxgvi bmaar bn sh dee

    1 0 Хариу бичих
  10. Хичээл сургууль орох хэрэг байна уудаа

    7 0 Хариу бичих
  11. хамгаалж бгаа нь маш сайн бна. гэхдээ нэгэнт дэлхийн хүмүүс бүгд тусаад дархлаатай болоод дуусч бхад манайх хилээ нээвэл будаа болно доо. улаан бурхан, цахилгаан мэнэнгит гээд өвчнүүдийн нэгэн адил болоод дуусах бхдаа

    0 0 Хариу бичих
  12. Оюу толгойн нэг жолооч үхсэншд саяхан. Нуугаад Соvid19 биш гээд бгаа шүү энэ төр засаг. Хятадуудыг ногоон гэрэлээр оруулж эхэлсэн гэж баыгаа. Энэ бол эх ороноосоо урвасан хулгайн шийдвэр шүү.

    0 0 Хариу бичих
  13. хилээ л бүү нээгээрэй . Хамгийн их анхаарах зүйл л энэ . Тэр хилээ нээгээч гээд хуцаад байгаа нөхөд чин жинхэнэ хужаанууд шүү.

    9 1 Хариу бичих
  14. odoo ene 11-iin medee uzdeg hun bdiimu.

    0 1 Хариу бичих
    • bgaa ondor nastanguud ur huuhedtei huuhdee harj bgaa ajilgui humuus uzej bna busad ajiltai humuus uzej chadahgui bnoo

      0 0
    • Үзэлгүй яахав дотроо алдалгүй авч яваа нь та бүгдийн минь гавьяа сөрөг мэдээлэл бичдэг хилээ нээгээд гээд орилоод байгаа хүмүүс бүгд хужаагийн эрлийзүүд шүү

      3 0
    • uzelgui yahav...

      1 2
  15. surguulid huuhdee yavuulahaas aij l bna shuu...

    5 0 Хариу бичих
    • Явуулахгүй цахимаар гэртээ үзэж болно ш дээ.Багшдаа хэлээд даалгавараа хийгээд явж чадаж байвал сайн л биз дээ.Анги нь олон хүүхэдтэй.Танхимаар ирэх нь цөөн байвал аль алиндаа амар биз

      1 0