Жаред Лето мөрөөдлийн дүрдээ тоглоно

Холливуудийн сайхан залуусын нэг Жаред Лето нэрт зураач Энди Уорхолын дүрийг бүтээнэ гэсэн таамаг батлагдлаа. Хэвлэлүүд дөрвөн жилийн турш түүнийг поп-артыг үндэслэгч Уорхолын дүрд хамгийн ихээр тохирох хүн хэмээн бичиж байсан нь ийнхүү биеллээ оллоо. 48 настай жүжигчин Уорхолын хэд хэдэн зургийг твиттертээ нийтэлж “Тиймээ, энэ үнэн, би удахгүй Энди Уорхолын дүрд тоглоно. Ийм боломж олдсонд би маш их талархаж, баяртай байгаа.Таны суу билгийг биширч байна" хэмээн бичжээ.

1989 онд хэвлэгдсэн Виктор Бокрисын "Warhol: A Biography" номоос сэдэвлэн бүтээж буй энэхүү кинонд Жаред Лето найруулагч Майкл Де Лука нар хамтран продюсерээр ажиллах юм. Түүнчлэн "Уолл Стрийтийн чоно" бүтээлээрээ Оскарын шагналд нэр дэвшиж байсан Теренс Уинтер кино зохиолыг бичиж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)