Хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

Шадар сайдын 76 дугаар тушаалын дагуу Зам тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрэх, улс хооронд болон дамжин өнгөрөх тээвэрлэлтэд коронавируст халдвараас учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх, бууруулах, бэлэн байдлыг хангах, зөвлөмж боловсруулахаар Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймгуудад ажиллалаа.

Тус ажлын хэсгийнхэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомт хүртэл улс хооронд болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийн замналын дагуух хүндэрсэн үед авах арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцах, коронавируст халдвар тархах эрсдэлтэй нөхцөл байдлыг тогтоох, үнэлэх, эрсдэл бүхий нөхцөл байдлын үнэлгээнд дүгнэлт хийх юм. Улмаар эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах арга хэмжээний төлөвлөгөө, түүнд шаардлагатай хөрөнгө санхүүгийн тооцоо судалгаа гаргаж танилцуулна. Цаашид коронавируст халдварын үед улс хоорондын болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эрсдэлгүй зохион байгуулах боломжийн талаар санал зөвлөмжийг боловсруулах аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)