Нийслэл рүү сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлэхийг завджээ

Сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамлыг нийслэл рүү нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, өчигдөр Эмээлт шалган нэвтрүүлэх товчоогоор "Chevrolet Cruze"  маркийн тээврийн хэрэгслээр дөрвөн иргэн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэж явсныг албаныхан илрүүлсэн байна. Улмаар Эрүүгийн хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ. 

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд 1-8 жилийн хорих ял ногдуулдаг аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)