Санзайн ам орчимд баавгайн мөр илэрчээ

Нийслэлийн ногоон бүс буюу Санзайн ам орчимд ойн хүрэн баавгайн мөр илэрсэн байна. Энэ тухай дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Байгаль орчны газраас холбогдох мэргэжилтэн, байгаль хамгаалагч нар очиж мөр таних ажиллагааг явуулсаны үндсэн дээр мөрийг баталгаажуулжээ.

Баавгай өдөрт 20-30 килограмм боргоцой идэж, 100-150 килограмм өөх хуримтлуулсны эцэст өвөл ичих боломжтой болдог байна. Тиймээс иргэдийг ногоон бүсээс самрыг болц гүйцэхээс нь өмнө хууль бусаар түүхгүй байж зэрлэг амьтдаас болгоомжлохыг анхааруулж байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Аль аманд нь орж ирсэн юм бэ

    0 0 Хариу бичих
  2. Илэрээд " бдаг кк бичнэ барина гэж самраад хаячих юмаа.

    0 0 Хариу бичих
  3. Баавгай боргоцой идээд байдаг ч амьтан биш

    0 0 Хариу бичих
    • Samar

      0 0
  4. Тэнэгүүдээ, наадах чинь алмасын мөр байна. Баттулгад хэл.

    0 0 Хариу бичих