Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ долоо хоногт зогсооно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр аравдугаар сарын 15-нд товлогдсон. Тиймээс иргэдийн шилжих хөдөлгөөнийг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн санал авах өдрийг дуустал зогсоох шийдвэрийг УБЕГ-аас гаргалаа. Учир нь санал авах өдрөөс 60 хоногийн өмнө иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох хуулийн заалттай билээ. Наймдугаар сарын 16 нь ням гараг тул иргэд наймдугаар сарын 14 буюу баасан гарагийн ажлын цагт багтаан шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэхийг анхаарна уу.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)