Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэлээ

Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон.  Хуульд заасны дагуу улс төрийн нам эвсэл нийслэлийн ИТХ-ын  2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлсэн. Энэ дагуу нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвслээс ирүүлсэн баримт бичгүүдийг  нягталж, сонгуульд оролцох намуудыг  бүртгэхээр тогтоол гаргажээ. нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуульд бүртгэсэн тухай тогтоолыг өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд гардуулав.

Нийслэлийн Сонгуулийн хорооны тогтоолоор нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ногоон нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам, Дэлхийн монголчууд нам, Монгол ардын хувьсгалт нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Зүй ёс намуудыг оролцохыг албан ёсоор  бүртгэлээ.

Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 14 нам эвсэл хүсэлтээ илэрхийлсэн байгаа. Сонгуулийн хуульд заасны дагуу тав хоногийн дотор нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, нам эвслүүдэд сонгуульд оролцох тухай шийдвэрийг нь өнөөдөр гардуулж байна. Хуульд заасны дагуу нэр дэвших үйл ажиллагааг явуулна. Мөн нийслэл дүүргийн сонгуулийн хэсгийн хороод байгуулагдсан. Сонгуулийн үйл ажиллагаа хуулийн дагуу хэвийн явагдаж байна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)