Орон нутгийн сонгуульд оролцох нам, эвслүүд энэ долоо хоногт нэр дэвшигчдээ тодруулна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх аравдугаар сарын 15-нд болно. Хуулийн дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл энэ долоо хоногт буюу наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ныг дуустал нэр дэвшигчдээ тодруулна. Бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа ч энэ хугацаанд болох юм.

Харин есдүгээр сарын 9-ний дотор Сонгуулийн хороодод нэр дэвшигчдийн материалыг хүргүүлнэ. Харин Сонгуулийн хороод нэр дэвшигчдийн материалыг хүлээж авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэх юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)