Нийслэлд 453 хэсгийн хороо байгуулжээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулах хэсгийн хороодыг байгуулж дуусжээ. Нийслэлд 453 хэсгийн хороо байгуулсан талаар албаныхан мэдээлэв. Хуульд заасны дагуу нэг хэсгийн хороонд 3000-аас илүүгүй сонгогч байх ёстой юм.

Дашрамд дурдахад, Нийслэлийн сонгуулийн хороонд 14 нам сонгуульд оролцох хүсэлт ирүүлж бүртгүүлжээ. Харин дүүргийн ИТХ-ын сонгуульд долоон нам оролцох юм байна. Нийслэлийн хувьд 45 мандаттай бөгөөд 23 тойрогт хуваажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)