Луувангийн таван ач тус

  • Лууван нь антиоксидантаар баялаг учраас хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг. Үрчлээний эсрэг байгалийн эмч ч гэж лууванг нэрлэж болно.
  • Лууван нь арьсыг чийгшүүлнэ.
  • Лууванд агуулагдах амин дэм, эрдэс бодисууд арьсны эд эсийг дахин сэргээх үйл явцад оролцоно.
  • Арьсны идээт үрэсвлийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.
  • Дархлааны системийг дэмжиж, элдэв халдварын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Арьс чийгшүүлэх ЛУУВАНГИЙН МАСК

2 ц/х жижиглэж үрсэн лууван

1 ц/х зөгийн бал

1 ц/х цөцгий

Цөөн дусал оливийн тос

Хийх арга болон хэрэглээ:

Орцуудаа бүгдийг нь нэг саванд хийж сайн холих бөгөөд энэхүү зуурмагаараа маск тавихын өмнө нүүрээ сайтар цэвэрлэх ёстой. Үүний дараа маскаа нүүрэндээ жигд тараан тавьж, 10-15 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угааж, луувангийн маскаа цэвэрлэн авна. Нэг удаагийн тавилтаар арьс тань толийж, зөөлөн булбарай, чийгшилтэй болсон байх болно. Үүнийг долоо хоногтоо 1-2 удаа тогтмол тавиад хэвшвэл арьс хуурайшилтыг та мартах болно.

Үсний өнгийг сэргээж, ургалтыг түргэсгэх ЛУУВАНГИЙН МАСК

Үнэтэй үсний маск, тос гэлтгүйгээр гарын доорх хэдхэн материал ашиглаад л үсэндээ гэрэл нэмж, ургалтыг нь ч түргэсгэх боломж бий.

1 ш дунд зэргийн хэмжээтэй лууван

1 ш гадил

2 х/х тараг

Цөөн дусал оливийн тос

2 ц/х зөгийн бал

(үснийхээ өнгийг илүү гэрэлтүүлье гэвэл зөгийн балны хэмжээг нэмж болно)

Хийх арга: Луувангаа жижиглэн хэрчиж байгаад буцалж буй усанд хийн чанаж болгоно. Гадил жимсээ мөн жижиглэн хэрчинэ. Саванд тараг, зөгийн бал, оливийн тосоо хийж хутгаад дээрээс нь болсон лууван, гадил зэргээ хийнэ. Бүх хольцуудаа холигчинд хийгээд хольж, зуурмаг болгоно. Ингээд маск бэлэн болно.

Хэрэглээ: Үсээ угаалгүй сайн самнаж байгаад луувангийн маскаа нэлэнхүйд нь жигд тараан түрхэж, иллэг хийж байгаад үсээ боож 45 минут хэртэй байлгана. Илүү үр дүн үзэхийг хүсвэл бүр 2 цаг хэртэй байлгах хэрэгтэй. Үүний дараа бүлээн усаар үсээ угаахдаа хүсвэл шампунь хэрэглэж болно, харин ангижруулагч бүү хэрэглээрэй. Үсээ угаагаад хатаасны дараа үс тань өмнөхөөсөө хэд дахин илүү зөөлөн, намирсан, өнгө нь илт сэргэсэн байх болно. Үүнийг долоо хоногтоо нэг хийчихэд л хангалттай.

ЭЦЭСТ НЬ, ЛУУВАНГ ХҮНСЭНДЭЭ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭЖ, ГОО САЙХНАА УРТ УДААН ХАДГАЛЪЯ, БҮСГҮЙЧҮҮДЭЭ!


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)