ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг гурав хоногийн дотор сонгуулийн хороодод хүргүүлнэ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даагчдын нэр дэвшүүлэх ажиллагааны хуулийн хугацаа өчигдөр дуусгавар болов. Одоо нэр дэвшигчдээ тодруулсан нам эвсэл болон бие даагчид нэр дэвшигчдийн баримт бичгийг гурав хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ. Тодруулбал, энэ сарын 9-ний дотор сонгуулийн хороодод нэр дэвшигчдийн баримт бичгийг хүргүүлэх юм. Харин сонгуулийн хороод нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)