Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 21-нээс хэвийн горимд шилжүүлнэ

УОК өнөөдөр хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах асуудлыг хэлэлцэв. Мөн хурлаар сургууль, цэцэрлэг, урлаг соёлын газруудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Ингэхдээ сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 21-нээс хэвийн горимд шилжүүлэх санал гаргажээ. 

УОК-ын саналыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм.Засгийн газрын хуралдаан өнөөдөр 14.00 цагт болно. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хэвийн горимд нь оруулсан нь зөв. Хамгийн гол нь ариун цэврийн маш сайн хангуулах хэрэгтэй

    2 3 Хариу бичих