Улсын аварга Н.Батсуурьт өвдөг шороодсон ч цол нэмэх бөхчүүд хэн бэ?

Улсын аварга Н.Батсуурь допингийн шинжилгээнийхээ хариуг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдлээ. Улсын баяр наадмыг зохион байгуулах комисс допинг хэрэглэсэн нь тогтоогдож, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн болон давтан шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь батлагдсан бөхчүүдийн цолыг хурааж, барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, цолны даваанд унасан бөхчүүдэд нь нөхөж цол, чимэг олгодог. Тиймээс өмнөх жишгээр бол улсын аварга Н.Батсуурийн "Тод сайхан" хэмээх чимгийг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг олгох юм. Үүнтэй холбогдуулан энэ жилийн наадмаар тавын даваанаас хойш Н.Батсуурь аваргад унасан бөхчүүдийг танилцуулъя.

  • Тавын даваанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан Б.Суманчулуун,
  • Зургаагийн даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Ц.Мөнхбаяр (Тэрээр Ц.Содномдорж арслангаар тав давж начин цол хүртээд байв),
  • Долоогийн даваанд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Ц.Одбаяр (Тэрээр зургаа давж улсын харцага цолны болзол хангаад байв),  
  • Наймын даваанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарч (Тэрээр улсын арслан Р.Пүрэвдагваар долоо давж заан цол хүртээд байв) нар улсын аварга Н.Батсуурьт өвдөг шороодсон юм.

Өмнөх жишээгээр бол аймгийн арслан Б.Суманчулуунд улсын начин, улсын начин Ц.Мөнхбаярт улсын харцага, улсын харцага Ц.Одбаярт улсын заан, улсын харцага М.Бадарчид улсын гарьд цол олгоно.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ЗҮГЭЭР ЮМ АА !

    0 0 Хариу бичих
  2. Том цолтой бөх нь гар амарчилаад сул бөхөөс нь амалж аваад шидчихээр наадмын дараа том цолтой давсан бөхөөс нь допинг илэрхээр шидүүлсэн бөх нь цол ахиж хэзээч авч чадхааргүй цолондоо хүрээд байх юм энэ байдлаараа үндэсний бөх их хоцрогдож бна эсвэл мөнгө авж худлаа унаж өгнө уул атг газар шалгаж баймаар бна авилга гаарч бнашдээ ер ийм байвал наадам гэж хийх хэрэг алга

    0 0 Хариу бичих