Израиль хөл хорионы дэглэмийг 21 хоногоор сунгалаа

Коронавирусийн шинэ голомтууд илэрч байгаа учраас Израйлийн Засгийн газар хөл хорионы дглэмийг дахин 21 хоногоор сунгах шийдвэр гаргажээ. 

Үүний өмнө Засгийн газраас цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж бүрэн хэмжээний чанд хязгаарлалт тавих санал дэвшүүлсэн юм. Тухайлбал, иргэдийн хөл хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, боловсролын байгууллагуудыг хаах, нийтийн хоолны газруудын үйл ажиллагааг зогсоох  зөвлөмжийг Онцгой комиссоос санал болгосон аж. 

Олон улсын Worldometer статистикийн албаны мэдээгээр, Израильд  ням гарагт 1,037 халдвар илэрсний тав нь нас баржээ. Энэ улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 153,759  гэсэн үзүүлэлтэд хүрээд байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)