Оюутолгой төсөлд 500 сая ам доллар нэмж босгоно

."Rio Tinto” компани Монгол Улс дахь "Оюу толгой" зэсийн уурхайг хөгжүүлэхийн тулд 500 сая ам.долларыг нэмж босгохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Монголын Засгийн газар "Оюу толгой" төслийн 34 хувийг эзэмшдэг бол үлдсэн хувийг "Turquoise Hill Resources” компани эзэмшдэг. Тус компанийн хувьцааны дийлэнхийг "Rio Tinto” эзэмшдэг юм.

"Rio Tinto”, "Turquoise Hill Resources” хамтран одоогийн зээлдүүлэгчдийн оролцоотойгоор уг хөрөнгө босгох асуудлыг зохицуулна хэмээн BBC агентлаг мэдээлжээ. Үүнд эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах орох хэдий ч зээлийн дүнг бууруулахгүй ажээ.

Өнгөрсөн долоодугаар сард Оюу толгойн ордын нөөцийн тооцооллыг бууруулснаас гадна уг уурхайн зураг төслийг эргэн харахад хүрсэнтэй холбоотойгоор ашиглалтад орох хугацаа нь хойшилж, зардал нэмэгдэхийг мэдэгдсэн гэдгийг "Эрдэнэс-Оюутолгой" ХХК-ийн захирал Ц.Түмэнцогт хэлж байсан. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)