Сугар гаригаас амьдралын ул мөр илрүүлэв

Эрдэмтэд Сугар гаригийн агаар мандлын дээд давхаргаас фосфин хэмээх бодисын ул мөр олж илрүүлжээ. Эрдэмтдийн баталж байгаагаар бол энэ нь гариг дээр амьдрал байж болохыг харуулж байгаа аж. “Live Science” энэ талаар мэдээллээ.

Фосфины ул мөрийг Чилийн нутаг дахь ALMA (Atacama Large Millimeter Array) болон Хавайн арал дээрх Жеймс Клерк Максвеллын одон орны төвийн дуран авайгаар авсан дүрснээс илрүүлсэн юм байна.

Дэлхий дээр бол хүчилтөрөгчөөр амьсгалдаггүй организмууд энэ бодисыг үүсгэдэг юм байна.

Сугар гаригийн агаар мандал хорт хийгээс тогтдог тул тэнд амьд организм байх магадлал муу гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрч байгаа ч Сугар гаригийн агаар мандалд харилцан улвалд ороод фосфин үүсгэх боломжтой элементүүд байдаггүй нь эргэлзээ төрүүлж байгаа ажээ. .


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)