2020 онд Монголын эдийн засаг 2.6 хувиар агших төлөвтэй

Азийн Хөгжлийн Банк 2020 оны эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн Шинэчилсэн төлөвийг танилцууллаа. Энэхүү төсөөлөл, төлөвийг боловсруулахдаа 2020 оны эхэн үеэс наймдугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацааны нөхцөл байдлыг үндэслэжээ. 

2020 онд Монголын эдийн засаг 2.6 хувиар агших төсөөлөлтэй байгаа бол 2021 онд 5.1 хувь болж, алгуур сэргэх төлөвтэй байна.

 2020 оны эхний хагаст эдийн засаг 9.7 хувиар агшихад уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилга, тээвэр ба агуулах худалдаа, үйлчилгээний салбар нөлөөлжээ. Бараа үйлчилгээний экспорт 31.2 хувиар буурсны улмаас урсгал дансны алдагдал ДНБ-ий 14.7 хувь болжээ.

Санхүүгийн дансны ашиг ДНБ-ий 7.1 хувь болж буурснаар төлбөрийн тэнцэл 679 сая ам.доллларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллараар мууджээ. Валютын нөөц зургаан сарын дотор 18.2 хувиар буурсан байна. Төсвийн алдагдал ДНБ-ий -11.5 хувь болж эрс нэмэгдсэн тодотгол хийснээр оны эцэст -9.9 хувьтай болох хүлээлт байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)