Монголд байх хугацаа нь дууссан иргэдийн визийг аравдугаар сарын 31 хүртэл сунгана

Засгийн газар өчигдрийн ээлжит бус хуралдаанаараа өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх аравдугаар сарын 31-ыг дуустал сунгах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор Гадаадын иргэн харьяатын газар богино хугацааны визээр ирсэн болон оршин суух зөвшөөрөлдөө хасалт хийлгэсэн түр ирэгч гадаадын иргэдийн Монгол Улсад байх хугацааг ирэх аравдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар болжээ. Сунгалт хийлгэх гадаадын иргэд 3.5*4.5 харьцаатай цээж зураг, түр оршин суугаа хорооноосоо тодорхойлолт авч ирэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)