Хятадын компани хараанд халгүй технологитой дэлгэц танилцууллаа

Хятадын TCL компани цахим  төхөөрөмжийн IFA 2020 үзэсгэлэн дээр харааг хамгаалах технологитой дэлгэц танилцуулжээ.

“Дэлгэцийн NXTPAPER шинэлэг технологи нь дэлгэцийн зураглалыг ердийн гэрэлд оруулан хүний нүдэнд дарамт үзүүлэхгүй байх шийдэлтэй” хэмээн PR News wire сайтын өгүүлэлд тодотгожээ.

Уг технологи нь Full-HD шийдлээр дүрсийг бүрэн хэмжээгээр үзүүлэхээс гадна хортой цэнхэр өнгө шиг дүрсийг жирэлжүүлэхгүй онцлогтой гэнэ.

Уламжлалт цахим дэлгэцийн гэрэлтэй харьцуулахад TCL NXTPAPER нь 25 хувиар илүү тод, жирийн дэлгэцээс 36 хувиар нимгэн байж чадна. Үүний зэрэгцээ,  ердийн дэлгэцээс 65 хувиар цахилгааны хэмнэлттэй тул зайных нь ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэн төхөөрөмжийн ажиллах хугацааг сунгаж болох аж.

NXTPAPER технологитой анхны төхөөрөмж хэзээ гарч ирэхийг TCL компанийн одоохондоо мэдээлээгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)