БНХАУ-ын Гадаад хэргийн сайд өнөөдөр төрийн өндөрлөгүүдэд бараалхана

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилж байна.

Тэрбээр өнөөдөр үдээс өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхана.

Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлал өнөөдөр өндөрлөх юм.

Монгол, Хятад хоёр улсын Гадаад хэргийн сайд нар хэлэлцээ хийсэн тухай бид өчигдөр мэдээлсэн.Уг хэлэлцээний үеэр Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрчээ

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулснаар  Замын-Үүд – Эрээн төмөр замын боомтоос гадна Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч гэсэн гурван төмөр замын боомт нээгдэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энхтайван гэж нөхөр чинь Хятадыг нүүрс авахгүй хэрэггүй гээд байхад Монголын олон боомтоор төмөр зам нээнэ гээд юун яриа хийчихьээ?

    0 0 Хариу бичих