Дэлхийн эдийн засаг 5.4 хувиар агшжээ

Дэлхийн улс орнуудын эдийн засгийн гүйцэтгэлд үндэслэн ОУВС-гийн нэгтгэсэн тооцооллоор 2020 оны 2-р улиралд дэлхийн эдийн засаг 5.4 хувиар агшжээ.

Хөгжингүй орнуудын эдийн засаг 11.9 хувиар агшсан бол эрчимтэй хөгжиж буй орнуудын эдийн засаг 0.5 хувиар агшсан байна.

Энэ оны 2-р улирлын эцэст “CNBC”- ээс Дэлхийн тэргүүлэх байгууллагуудын санхүү хариуцсан захирлуудын дунд явуулсан судалгаагаар 2020 онд БНХАУ-ын эдийн засаг АНУ-ын эдийн засгаас илүү эрчимжих хандлагатай гэж дүгнэсэн байна. Уг судалгааны үр дүнд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт "тогтвортой" байгаа бол АНУ-ынx хоёр дахь улиралдаа дараалан "аажуу буурах" хандлагатай гэсэн таамагтай байна. Харин бусад Азийн орнууд болон Eвро бүсийн эдийн засгийн таамаг өмнөхөөсөө сайжирч “аажмаар буурах” хандлагааc “тогтвортой” төлөвт шилжжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)