Диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг нээнэ

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар зарим байгууллагын үйл ажиллагааг сэргээх асуудлыг хэлэлцжээ. Засгийн газрын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 10 дугаар сарын 31-ийг дуустал сунгаж, хилээ нээхгүйгээр дотоод үйл ажиллагааг хэвийн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд Нийслэлийн Засаг даргын захирамжаар түр хязгаарласан диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг нээх шийдвэр гаргажээ. Харин аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, үйл ажиллагаа явуулна. Үүнд холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналтаа тавьж ажиллана гэдгийг Нийслэлийн онцгой комиссоос анхаарууллаа. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)